Анхааруулга ба авах арга хэмжээ
Артерийн даралт ихсэх өвчний хүнд хэлбэр, зүрхний хэм алдагдал, дархлаа дутмагшил, ясны сийрэгжилт, чихрийн шижин болон дотоод шүүрлийн бусад эмгэгийн үед эмийн бэлдмэлийг эмнэлгийн зайлшгүй хэрэглэх хатуу заалтаар, хүлээгдэж буй эмчилгээний үр нөлөө илэрч болзошгүй гаж нөлөөний эрсдэлээс илүү гэж үзсэн тохиолдолд эсвэл үндсэн өвчний хүндрэлийн үед л хэрэглэж болно.
Хамгаалах хуванцар бүрхүүл байхгүй, эсвэл гэмтсэн тохиолдолд лааг хэрэглэж болохгүй.
Нүдэнд оруулж болохгүй. Эмийн бэлдмэлийн найрлаганд гидрокортизон агуулагддаг тул хараа бүрэлзэх, төвийн серозон бүрхүүлийн хориоретинопати зэрэг гаж нөлөө илрэх эрсдэлтэй.
Эмийн бэлдмэлийг хэрэглэх үед хошногоноос их хэмжээний цусархаг ялгадас гарч байгаа, эсвэл эмчилгээний үр нөлөө илрэхгүй байгаа бол эмчлэгч эмчдээ зайлшгүй хандах хэрэгтэй.
Метилпарагидроксибензоат болон пропилпарагидроксибензоат агуулагддагтай холбоотой аажим илрэх харшлын урвал өрнөж болно.