Болгоомжлол:
Удаан хугацааны эмчилгээний үед шээс ба цусан дахь кальцийн агууламжийг хянах хэрэгтэй. Ялангуяа шээс хөөх эм ба зүрхний гликозидын эмчилгээ хамт (эмийн ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз) хийлгэж буй настай өвчтөн болон бөөрөнд чулуу үүсэхэд өртөмтгий өвчтөнг ажиглах нь чухал.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж буюу эсвэл цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн тохиолдолд бэлдмэлийн тунг багасгах буюу эсвэл эмчилгээг зогсооно.
Витамин Д-г бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Энэ тохиолдолд цусан дахь кальци болон фосфатын агууламжийг хянах шаардлагатай.
Түүнчлэн зөөлөн эдийн кальциноз үүсэх эрсдлийг анхаарах хэрэгтэй.
Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөнд холекальциферол хэлбэрийн витамин Д-ын метаболизм нь хэвийн явагддаггүй. Иймээс витамин Д-ын өөр хэлбэрийг хэрэглэнэ.
Тун хэтрэлтээс зайлсхийх зорилгоор витамин Д болон кальцийг өөр бусад эх үүсвэрээс нэмж хэрэглэж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд цус ба шээсэн дэх кальцийн хэмжээг тогтмол хянана.
Цусан дахь кальцийн хэмжээ ихсэх эрсдэлтэй тул ясны сийрэгжил бүхий хэвтрийн дэглэмд байгаа өвчтөнд кальци болон витамин Д3-ыг болгоомжтой хэрэглэнэ.
Витамин Д-ыг саркоидозтой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь тэд витамин Д-ын метаболизмын эмгэгтэй байдаг ба гиперкальциеми, бөөрний чулуу, бөөрний дутагдал үүсэж болно. Ийм өвчтөний цус ба шээсэн дэх кальцийн хэмжээг тогтмол хянах хэрэгтэй.
Ерөнхийдөө тетрациклины бүлгийн антибиотик болон хинолины бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөхгүй буюу эсвэл болгоомжлох шаардлагатай. (эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз).
Витамин Д3-ыг их тунгаар хэрэглэх нь зохимжгүй. Учир нь витамин нь энэ тохиолдолд витамин Д3-ын биологийн идэвхт нэгдлийн үүсэлтийг дарангуйлдаг. Энэ үед бие махбодод хувиралд (исэлдэлт) ороогүй витамин Д3-ын агууламжийн хувь ихэсдэг. Ингэснээр Д-ын гипервитаминоз үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Бэлдмэлийг витамин Д болон кальцийн бусад эх үүсвэртэй хамт хэрэглэх нь гиперкальциеми, шүлтшил бүхий сүүн-шүлтжих хам шинж, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, зөөлөн эдийн кальцижилт зэрэгт хүргэж болно. Иймээс эдгээр тохиолдолд цус ба шээсэн дэх кальцийн түвшин болон бөөрний үйл ажиллагааг хянах хэрэгтэй.
Кальцемины 1 шахмалд 1ммоль (23мг)-с бага натри агуулагддаг. Өөрөөр хэлбэл бэлдмэл практикын хувьд натри бараг агуулдаггүй.