Зөв хэрэглэхэд зориулсан анхааруулга
· Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.
· Судсанд аажим тарьж хэрэглэнэ. Түргэн таривал чичрэх, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Түүнчлэн бөөрний шүүрлээр амин хүчлээ хялбархан алдаж болно.
· Хүйтний улиралд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө түүний температурыг биеийн температуртай адил болгож бүлээсгэнэ.
· Бэлдмэлийг тарих явцад үжил үүсэж болзошгүй тул савлалтын ариун чанар болон бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай.
· Тунадастай болон бохир уусмалыг хэрэглэхгүй. Хөргөгчинд 24 цагийн дотор хадгалж болно.
Ерөнхий анхааруулга!
· Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.
· Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд бэлдмэл ацетат агуулдаг учир бодисын солилцооны шүлтшил ажиглагдаж болно.
· Бөөр ба уушгины өвчин, хүнд явцтай зүрхний эмгэгээр өвдөж байсан өвчтөнд хэт их хэмжээний шингэн юүлэхээс зайлсхийнэ.
· Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэж байгаа үед сахарын хэмжээг тогтмол хэмжинэ.