Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Эвэкер нь сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах үйлдэлтэй. Эвэкерийн өндгөвчний эдийг сэргээх үйлдэл нь дааврын дотоод шүүрлийг зохицуулахад нөлөөлж, эндометрийн нөхөн төлжилтийг сайжруулах ба умайн эмгэг цус алдалтыг зогсооно. Эвэкерийн үрэвслийн эсрэг үйлдэл нь умайн эдгэрэлтийг түргэсгэж, агчил тавиулах үйлдэл нь өвдөлт намдаана. Эвэкерийн дархлал дэмжих, цус тогтоох үйлдэл нь умайн эмгэгээс үүссэн тамирдах болон цус багадалтын үед тустай.
Хэрэглэх заалт:
- Сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж
- Сарын тэмдгийн хямрал
- Сарын тэмдгийн зохицуулгын алдагдал:
Сарын тэмдэг их ирэх
Сарын тэмдэг ирэхгүй байх
Сарын тэмдэг бага ирэх
- Үйл ажиллагааны алдагдалтай умайн цус алдалт.
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн хурц тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар тавина. Хөргөгчинд хадгалж болохгүй.
Анхааруулга: Сарын тэмдгийн хямрал болон үйл ажиллагааны алдагдалтай умайн цус алдалт нь хүндэрсэн үед эмэгтэйчүүдийн эмчид хандах шаардлагатай.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.