Анхааруулга:
Энэхүү эмийг хэрэглэхдээ хөнгөнцагаан фольга уутыг амны хэсгээр нь нээж, лааг болгоомжтой гаргаад, зориулалтын хуруувчийг углан, лааг шулуун гэдэсний амсараас дотогш 4-6 см-н гүнд шургуулж хийнэ. Тэгээд хошногоны булчинг бага зэрэг чангалан агчаахад лаа тэндээ тогтож үлдэнэ.
Лааг шулуун гэдэс рүү түлхэн хийх үед баах мэдрэмж төрөх, гэдсээр хатгуулж өвдөх, суулгах ба бусад тааламжгүй шинж тэмдэг илэрсэн нөхцөлд лааг хэрэглэх аргаа өөрчилж болно. Жишээ нь, лааны гадаргыг ургамлын тос, эсвэл глицеролоор тослон шулуун гэдсэнд илүү гүн шургуулна. Ингэж хэрэглэхэд таагүй шинж тэмдгүүд намдан арилдаг.
Эмчилгээний үед халуун ногоотой хоол болон спиртийн төрлийн ундаа хэрэглэхийг хориглоно.
С-с доош хэмд хадгална. Өндөр хэмд хадгалвал зөөлөрч, эмийн хэлбэрт өөрчлөлт орох боловч харин энэ нь эмчилгээний үйлдэлд нөлөөлөхгүй. Энэ тохиолдолд лааг хөргөгчинд хийх хэрэгтэй.
Гаж урвалууд:
Бэлдмэлийг хэрэглэх үед зарим өвчтөнд шулуун гэдэсний амсар цочрох, улайх, бие эвгүйцэх болон уг эмийг хэрэглэсний дараа баах мэдрэмж төрж болзошгүй.