Хэрэглэх заалт:
Пирацетамыг мэдрэл, сэтгэц болон наркологийн практик хэрэглэнэ.
Мэдрэлийн практикт Пирацетамыг голчлон тархины судасны эмгэгүүд (атерсклероз, артерийн даралт ихсэх өвчин, судасны шалтгаанд паркинсонизм), ой санамж, анхаарал төвлөрөлт, хэл ярианы өөрчлөлт, толгой өвдөлт ба толгой эргэлт бүхий тархины цусан хангамжийн архаг дутмагшлууд, гэмтэл хордлогын дараах тархины цусны эргэлт өөрчлөгдөж ком буюу субкомын байдалд орсон үе, мөн дээрх шалтгаануудын дараах сэргээх эмчилгээний үед өвчтөний хөдөлгөөний болон сэтгэцийн идэвхийг сэргээх зорилгоор хэрэглэнэ. Мөн түүнчлэн Пирацетамыг ой ухааны үйл ажиллагаа суларсан болон сэтгэл хөдлөлийг хэв хэмжээний өөрчлөлт бүхий мэдрэлийн өвчний үед хэрэглэнэ.
Сэтгэцийн практикт адинами, астеник ба сенесто-ипохондрик өөрчлөлт, идеомотор саатал зэрэг шинжээр илэрсэн янз бүрийн шалтгаант мэдрэлийн сэтгэл гутралын үед хэрэглэх ба мөн нуршимтгай байдал, өтлөлийн болон атрофийн байдал үүссэн тохиолдлууд болон “органик дутмагшлын” суурин дээр үүссэн эмгэгүүдийн бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Түүнээс гадна пирацетамыг антидепрессантад үр дүнтэй байгаа сэтгэл гутралт өвчнүүд, мөн нейролептик болон сэтгэц нөлөөт бусад эмэнд зохимж муутай байгаа өвчтөнд тэдгээрийн улмаас үүссэн сомавегетатив, мэдрэлийн болон сэтгэцийн өөрчлөлтийн эмчилгээнд туслах бодис болгон хэрэглэдэг. Наркологийн практикт архаг архидалтын үеийн абстиненци, дэмийрлийн болон түүний урьдал байдлын үед хэрэглэх ба мөн түүнчлэн архи, морфин, барбитуратууд болон фенамин зэрэг бодисын цочмог хордлогын үед хэрэглэнэ. Түүнээс гадна пирацетамыг сэтгэцийн байнгын өөрчлөлт бүхий архаг архидалтын эмчилгээнд хэрэглэдэг (астени, ой ухаан, санамжийн өөрчлөлт г.м)