-Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400 мг тунгаар дараагийн өдрүүдэд 200мг-аар хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ.
-Үтрээний кандидозын үед 150мг-аар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.
-Ам залгиур ба улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг-аар 1 удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэ. Эмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ. Эмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно.
-Криптококкын менингитийн үед эхлээд хоногт 400мг, дараа нь 200мг-аар тус тус хэрэглэнэ. Тухайн үеийн байдлаас хамаарч хоногт 400мг-аар хэрэглэх ба ээлж эмчилгээ нугасны шингэний өсгөврийн үр дүн сөрөг гарснаас хойш 10-121 долоо хоног үргэлжилнэ. ДОХ-той өвчөнд криптококкын менингит дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 200мг-ын барих тун хэрэглэнэ.
-Дерматомикоз(хөлийн улны эпидермофити, их биеийн микоз, цавины дерматомикоз) болон Candida albicans- аар үүсгэгдсэн арьсны халдварын үед долоо хоногт 1 удаа 150мг-аар эсвэл хоногт 50мг-аар нэг удаа хэрэглэнэ. Олон өнгөт үлдийн үед хоногт 50мг-аар нээг удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 2-4 долоо хоног үргэлжилнэ.
-Гар болон хөлийн онихомикозын үед 7 хоногт 150мг-аар нэг удаа 3-6 сар хэрэглэнэ.
-Нэгээс дээш насны хүүхдэд: Системийн кандидоз ялангуяа криптококкийн халдварын үед 3-6мг/кг тунгаар, амь насанд аюултай халдварын үед өндөр тунгаар буюу 12мг/кг тунгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тун 400мг.
-Арьсны кандидозын үед 1-2мг/кг тунгаар хэрэглэнэ.
-Бөөрний архаг дутагдалтай хүүхдэд эмийн тунг креатинины клиренсээс хамаарч тогтооно. 18-аас доош насны хүүхдийн үтрээний кандидозын үед эмчилгээний үр нөлөө болон эрсдлийн талаар тогтоогдоогүй.
-Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй үед эхлээд 50-400мг тунгаар хэрэглэнэ. Бэлдмэлийг цохилтын тунгаар хэрэглэсний дараа бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүдээс хамаарч эмчлэгч эмч хоногийн тунг тогтооно.