Хэрэглэх арга ба тун:
Herpes simplex халдвар (бэлгийн замын herpes-ийг оролцуулаад)-ын үед: 200мг тунгаар өдөрт 5 удаа, нийт 5-10 хоног хэрэглэнэ.
Шимэгдэлт доройтсон бол: 400мг тунгаар өдөрт 5 удаа. нийт 5 хоног хэрэглэнэ. Дархлаа буурсан өвчтөнд Herpes simplex-ийн дахилтат халдварын үед: 800мг хоногийн тунг 2-4 хувааж өгнө. Хоногийн тунг 400-600мг болгон бууруулж болно.
Herpes simplex халдвараас урьдчилан сэргийлэх: 200-400мг тунгаар өдөрт 4 удаа хэрэглэнэ. Тохиолдлын дахилтын эмчилгээнд: 200мг тунгаар өдөрт 5 удаа, нийт 5 хоног хэрэглэнэ. өвчин эхлэхээс өмнө дохиолох үед нь эмчилгээг эхлэх нь чухал.
Салхин цэцэг: 800мг тунгаар дөрт 4-5 удаа, нийт 5-7 хоног хэрэглэнэ.
Herpes zoster: 800мг тунгаар өдөрт 5 удаа, нийт 7-10 хоног хэрэглэнэ.
Хүүхэд (2-с доош настай): 200мг тунгаар өдөрт 4 удаа,
2-5 настайд: 400мг тунгаар өдөрт 4 удаа,
6-с дээш настайд: 800мг тунгаар өдөрт 4 удаа тус тус хэрэглэнэ.