Хэрэглэх арга ба тунгийн тохируулга
Ууж хэрэглэх үед.
Бэлмэлийн хоногийн тунг биеийн жин, өвчний явц ба хүнд хөнгөний зэрэг мөн өвчтөний биеийн байдалд үндэслэн тогтооно.
Насанд хүрэгчид ба 12-оос дээш настай хүүхэд: Хоногийн тунг 50 мг/кг биеийн жинд тооцно (ихэвчлэн, 6-8 шахмалыг өдөрт 3-4 удаа хувааж хэрэглэнэ), хоногийн хамгийн дээд хэмжээ нь 4г байна.
1-12 насны хүүхэд. Хоногийн тунг 50 мг/кг биеийн жинд тооцож (ихэвчлэн, 10-20кг биеийн жинтэй хүүхдэд 10кг тутам 1 шахмал, 20кг-оос дээш биеийн жинтэй хүүхдэд насанд хүрэгчидын тунг хэрэглэнэ) өдөрт 3-4 тунгаар хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд хэмжээ нь 4г байна. Шахмалыг залгихад хялбар болгох зорилгоор бутлаж болно.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Цочмог эмгэгүүд: богино хугацааны өвчний ээлж эмчилгээ нь 5-14 хоног байна. Шинж тэмдэг багассан тохиолдолд өвчний үе шат болон өвчтөний биеийн байдлыг үндэслэн эмчилгээг 1-2 хоног эсвэл илүү удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай.
Уртасгасан курс эмчилгээтэй вирусын өвчин: Шинж тэмдэг багассан тохиолдолд өвчний үе шат болон өвчтөний биеийн байдлыг үндэслэн эмчилгээг 1-2 хоног эсвэл илүү удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай.
Дахилтат эмгэгүүд: эмчилгээний эхний үед цочмог эмгэгийн үед зөвлөсөн арга хэмжээг авна. Барих эмчилгээний үед тунг хоногт 500-1000мг (1-2 шахмал) хүртэл багасгаж болно. Дахилт үүсэх эхний шинж тэмдэг илрэхэд цочмог эмгэгийн үед зөвлөсөн хоногийн тунг ахин эхлүүлэх бөгөөд шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног үргэлжлүүлэн уг тунг хэрэглэнэ. Энэхүү курс эмчилгээг өвчтөний биеийн байдалд тулгуурлан эмчийн зөвлөсний дагуу хэд хэдэн удаа давтан хийх боломжтой.
Архаг эмгэгүүд: дараах схемийн дагуу хоногийн тунг 50мг/кг биеийн жинд тооцоолно:
Шинж тэмдэггүй эмгэгүүд – 60 хоногийн завсарлагатайгаар 30 хоног хэрэглэнэ;
Дунд зэргийн шинж тэмдэг бүхий эмгэгүүд – 30 хоногийн завсарлагатайгаар 60 хоног хэрэглэнэ;
Хүнд хэлбэрийн шинж тэмдэг бүхий эмгэгүүд – 30 хоногийн завсарлагатайгаар 90 хоног хэрэглэнэ.
Ээлж эмчилгээг шаардлагатай хэмжээгээр давтан хийх бөгөөд эмчилгээг сунгах тохиолдолд өвчтөний биеийн байдал болон заалтыг тогтмол үнэлнэ.
Хүний папиллома вирусээр үүсгэгдсэн халдварын үед (эм гадар бэлэг эрхтний ургац эсвэл умайн хүзүүн папилломавирусын халдвар) дангаар эсвэл хэсэг газрын болон мэс заслын эмчилгээнд нэмэлт эмчилгээ байдлаар 14-28 хоногийн турш 3г (2 шахмалаар өдөрт 3 удаа) тунгаар дараах схемийн дагуу хэрэглэнэ:
Бага эрсдлийн бүлэг бүхий өвчтөний эмчилгээнд (хэвийн дархлаатай эсвэл дахилт үүсэх эрсдэл багатай өвчтөн) эмийн бэлдмэлийг вирус устгах хамгийн дээд хэмжээнд хүртэл 14-28 хоногийн турш хэрэглэсний дараа 2 сар завсарлага авна. Ээлж эмчилгээг ижил тунгаар давтан хийх бөгөөд эмчилгээг сунгах тохиолдолд өвчтөний биеийн байдал болон заалтыг тогтмол үнэлнэ;
Өндөр эрсдэл бүхий өвчтөний эмчилгээнд (дархлаа дутмагшилтай эсвэл дахилт үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөн) эмийн бэлдмэлийг 3 сарын дотор 1-2 долоо хоног дараалан 5 хоногийн турш хэрэглэнэ. Ээлж эмчилгээг шаардлагатай хэмжээгээр давтан хийх бөгөөд эмчилгээг сунгах тохиолдолд өвчтөний биеийн байдал болон заалтыг тогтмол үнэлэх шаардлагатай.
* “Өндөр эрсдэл” гэдэг нь хүний папиллома вирусын бэлэг эрхтний халдвартай өвчтөний умайн хүзүүн дизплази эсвэл дахилтыг илэрхийлэх ба бусад нөхцөлд ижил бөгөөд үүнд:
Дараах зүйлсийн шалтгаант дархлаа дарангуйлал:
Дахилтат эсвэл архаг халдвар эсвэл ямар нэгэн БЗХӨ өгүүлэмжтэй;
Хими эмчилгээ;
Архи хэтрүүлэн хэрэглэх зуршилтай;
Удаан хугацаагаар жирэмслэлтээс хамгаалах эм ууж хэрэглэсэн (2-оос дээш жил);
Цусны улаан эсийн фолийн хэмжээ 660 нмол/Л эсвэл түүнээс бага;
Олон бэлгийн хавьтагчтай эсвэл удаан хугацааны хамтрагчийн өөрчлөлт;
Бэлгийн харьцаанд орох давтамж (долоо хоногт ³2-6 удаа);
Атопи (удамшлын гаралтай хэт мэдрэгшилт өртөмтгий байдал);
Муу зохицуулалттай чихрийн шижин;
Тамхи татах;
Бэлгийн замын HPV халдвар >2 жил эсвэл өмнөх эмчилгээ >3 удаа амжилтгүй болсон;
Бага насны арьсны ургацын өгүүлэмжтэй.
Цочмогдуу хатуурлын хам тархины үрэвсэлтэй үед, хоногийн тунг хүний биеийн жинд 100мг/кг тунгаар тооцох бөгөөд хоногийн дээд тун нь хоногт 3-4г байна. Эмчилгээг сунгах тохиолдолд өвчтөний биеийн байдал болон заалтыг тогтмол үнэлнэ.