Болгоомжлол:
Зүрхний дутагдал, уушиг зүрхний өвчин, бөөрний ялгаруулах үйл ажиллагааны өөрчлөлт, артерийн даралт ихдэлт, элэгний өвчин, хавдар, биед натри хуримтлуулдаг эм хэрэглэж байгаа болон өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө
Натрийн хлоридын изотоник уусмалыг их хэмжээгээр хэрэглэснээс бие махбодод ацидоз болох, биед шингэн ихээр хуримтлагдах, бие махбодоос кали их хэмжээгээр гадагшлах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.