Болгоомжлол
Дараах өвчтөнүүдэд эмийн бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: артерийн даралт ихтэй (артерийн даралт буурах эрсдэлтэй), бөөрний үйл ажиллагааны алдагдалтай (креатинины клиренс (КК) 30мл/мин-аас бага), элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай (эмийн бэлдмэл биед ихээр хуримтлагдаж гаж нөлөө үүсэх эрсдэлтэй), цус алдах эрсдэл бүхий хүмүүс ялангуяа антикоагулянт хэрэглэсэн, цус бүлэгнэлтийн системийн алдагдалтай (цус алдалт үүсэх эрсдэлтэй).
Эмчилгээний явцад артерийн даралтыг хянах шаардлагатай.
Цусан дахь сахар бууруулах бэлдмэл хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөнд тун ихэдсэн үед гипогликеми үүсч болзошгүй(тунг тохируулах шаардлагатай).
Антикоагулянттай хамт хэрэглэхэд цус бүлэгнэлтийн системыг анхааралтай хянана.
Ойрын хугацаанд мэс засал хийлгэсэн өвчтөнд гемоглобины ба гематокритын түвшинг системтэйгээр хянана.
Өндөр настанд бэдмэлийн тунг бууруулах шаардлагатай (ялгарах хурд удааширна).
Пентоксифиллиныг хүүхдэд хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь бүрэн судлагдаагүй.
Тамхи татах нь бэлдмэлийн эмчилгээний үр дүнг бууруулна.
Пентоксифиллины тарилгын шингэнтэй нийцлийг нь тухай бүрт нь хянах шаардлагатай.
Бэлдмэлийг венийн судсанд тарих үед өвчтөнийг хэвтээ байдалд байлгана.
Туншил бүрт 1ммоль-с бага натри агуулагдана. 2 ба түүнээс олон туншилыг тарих үед натрийн хэмжээ нь 1 ммоль-с их болох тул натрийн хэмжээ хязгаарладаг өвчтөнд анхааралтай хэрэглэнэ.
Системийн чонон яр болон холбогч эдийн системийн бусад өвчний үед пентоксифиллиныг хэрэглэх бол эмчилгээний ашиг тус ба эрсдэлийг харьцуулан үнэлнэ.
Жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэх
Пентоксифиллиныг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй гэдэг нь нотлогдоогүй тул бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй.
Пентоксифиллин нь хөхний сүүгээр ялгардаг тул эмчилгээний явцад хүүхдийг хөхөөр хооллохгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх судалгаа байхгүй ч бэлдмэл хэрэглэхэд гаж нөлөө (толгой эргэх г.м) үүсч болзошгүй тул анхаарал төвлөрөл, хариу урвал шаардагдсан техниктэй ажиллах, аюултай үйл ажиллагаа эрхлэхдээ болгоомжлоно уу.