Илэрч болзошгүй гаж нөлөө:
Бусад бүх л эмийн нэгэн адилаар Бензилпенициллиний тариа бүх хүнд бус ч гэсэн гаж нөлөө үүсгэж болно. Хэрэв танд дараах гаж нөлөөнүүдийн аль нэг нь илэрвэл та эмчдээ яаралтай хэлээрэй. Үүнд:
Арьсанд тууралт гарах буюу арьс загатнах,
Амьсгал бачуурах буюу цээж давчдах,
Зовхи, нүүр буюу уруул хавагнах,
Хэл хавагнан улайх,
Халуурах,
Үе мөч өвдөх,
Тунгалагийн булчирхай томрох,
Өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэх үед дараах гаж нөлөөнүүд илэрч байсан нь бүртгэгдсэн. Үүнд:
Цусны эсүүд цөөрөн цус багадалт үүсч улмаар ядран толгой эргэх,
Бөөр үрэвсэх,
Арьс загатнах, халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, булчин эмгэгших ба ялангуяа тэмбүүг эмчилж байгаа үед зүрх дэлсэх (бэлгийн замаар дамжих халдвар),
Суулгах ба энэ нь ховор тохиолдолд цустай байж болно,
Мөөгөнцөртөх болон бусад микробын халдвар үүсэх,
Таталт үүсэх зэрэг болно.