Хэрэглэх арга ба тун
Судсанд (дуслаар) тарина.
Тарих уусмалын концентраци, тун нь эмчлүүлэгчийн нас, биеийн жин, эмнэлзүйн илрэлээс хамаарна.
Бэлдмэлийг хэрэглэхдээ эмнэлгийн тогтмол хяналтан дор хэрэглэх шаардлагатай.
Эмнэлзүй ба биологийн үзүүлэлтүүд, тухайлбал цусан дахь глюкозын концентраци, түүнчлэн ус-давсны солилцоог сайтар хянах хэрэгтэй.
Насанд хүрэгчид ба 15-аас дээш насны өсвөр үе: хоногийн дээд тун биеийн жингийн нэг кг тутамд 6гр декстрозоор тооцон хоногт хэрэглэнэ.
Хүүхэд: дутуу төрсөн хүүхдэд хоногийн дээд тун – биеийн жингийн нэг кг тутамд 18гр декстрозоор тооцон хоногт хэрэглэнэ; гүйцэд төрсөн хүүхэд болон 1-2 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 15гр декстроз; 3-5 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 12гр декстроз; 6-10 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 10гр декстроз; 11-14 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 8гр декстроз хэрэглэнэ.
Шинэ төрсөн нярайд өндөр осмос чанартай уусмалыг тарихдаа тооцон үзэх шаардлагатай.
Өндөр настан: насанд хүрэгчдэд хэрэглэдэг тунгаар хэрэглэх боловч декстрозын тун, хийх шингэний хэмжээг тогтоож, зүрх, бөөрний дутагдалтай эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Глюкозын солилцоо буурсан (жишээ нь, мэс заслын дараах буюу гэмтлийн дараах эхэн үе шат, хүчилтөрөгчийн дутагдал буюу эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдсан үед) эмчлүүлэгчдэд цусан дахь глюкозын концентрацийг сайтар хянах шаардлагатай. Цусан дахь сахарын түвшин ихсэхээс сэргийлэхийн тулд глюкоз исэлдэх боломжит түвшингээс хэтрүүлж болохгүй.
Декстрозыг бүрэн шингээхийн тулд, өндөр тунгаар хэрэглэвэл хамт богино хугацааны үйлдэлтэй инсулиныг 4-5гр декстрозод 1ЕД инсулин тооцон хэрэглэнэ.
Чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд декстроз хэрэглээд түүний концентрацийг цус болон шээсэнд хянана.
Хамгийн дээд эзэлхүүн ба зөвлөх тунгийн хүрээнд гемодилюц үүсэхээс зайлсхийхийн тулд 24цагт тооцон хэрэглэнэ.
Осмос диурез үүсэх эрсдэлийг багасгахын тулд тарих хурдыг эмчлүүлэгчийн эмнэлзүйн байдлаас хамаарч удаашируулж болно.