Анхааруулга ба болгоомжлол:
o Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө авна уу.
o Бэлдмэлийн туслах бодисын нэг удаагийн тунд 3.3 г сахар агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ үү.
o Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ханиалгах чадваргүй эсвэл ханиах чадвар буурсан байвал бэлдмэлийг ууснаар суларсан цэрийг гуурсаар соруулж болно.
o Хэрэв ууттай бэлдмэлийг онгойлгоход хүхэрийн (ялзарсан өндөгний) эвгүй үнэр үнэртвэл хэвийн гэж үзнэ. Энэ үнэр усанд уусгахад арилж жимсний үнэртэй болно.
Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.
ходоод, 12 дээд гэдэсний шархлааны түүхтэй;
улаан хоолойн венийн судасны өргөсөлт;
гуурсан хоолойн багтраа;
бөглөрөлтөт бронхит;
элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшил;
гистаминий хэт мэдрэгшил (эмийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь ацетилцистеин нь гистаминий бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд толгой өвдөх, вазомотор ринит, загатнах зэрэг гаж нөлөө илрэхэд хүргэдэг);
цусны даралт ихсэх үед;
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч болзошгүй.