Анхааруулга ба болгоомжлол
Фастум® Гелийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж зөвлөнө.
Хэрэв таны зүрх, бөөр, элэгний үйл ажиллагаа буурсан бол. Фастум® Гелийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчдээ хандаж зөвлөнө: зарим тохиолдолд бөөрний гэмтэл бүхий системийн гаж нөлөө мэдээлэгдсэн.
Хэрэв тууралт илэрвэл Фастум® Гелийг хэрэглэхээ зогсооно.
Арьсны ямар нэгэн урвал илэрвэл эмчилгээг шууд зогсооно. Октокрилен агуулсан бүтээгдэхүүнтэй (октокрилен нь шампунь, сахал хуссаны дараа хэрэглэдэг, банн болон шүршүүрт хэрэрлэдэг гель, арьсны крем, уруулын будаг, хөгшрөлтийн эсрэг крем, нүүрний будаг арилгагч, гэрлийн задралыг удаашруулдаг үсний шүршигч зэрэг гоо сайхан болон эрүүл ахуйн хэд хэдэн бүтээгдэхүүний туслах бодисын нэг) хамт хэрэглэсний дараа илрэх арьсны урвалыг оруулаад.
Фастум® Гелийг үрэвссэн, гэмтсэн, халдварлагдсан арьсанд түрхэж болохгүй.
Фастум® Гелийг нүд, ам, хамрын нүх, хошного ба бэлэг эрхтэн орчмын хэсэгт хэрэглэж болохгүй.
Агаар эсвэл ус нэвтрүүлдэггүй боолттой хэрэглэж болохгүй (тухайн хэсгийг хуванцар боолтоор ороож, боож, бүрхэж болохгүй).
Хамын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, хамрын уйланхайтай хавсарсан багтраатай өвчтөн бусад хүмүүстэй харьцуулахад аспирин эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай байх эрсдэл өндөр байдаг.
Зөвлөж буй эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам хавьтлын дерматит болон гэрэлд мэдрэгшлийн урвал илрэх эрсдэл ихэсдэг.
Бэлдмэлийг хэсэг газар их хэмжээгээр хэрэглэвэл хэт мэдрэгшил ба багтраа зэрэг системийн үйлдэл илэрч болно. Бэлдмэлийг түрхэх болгоныхоо дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
Нар болон наранд шарахаас хамгаалах
Фастум® Гелийг түрхсэн хэсгийг нарны туяа (манантай бүрхэг байсан ч) эсвэл хэт ягаан туяаны үйлчлэлд өртүүлвэл арьсны хүнд хэлбэрийн урвал (гэрэлд мэдрэгшлийн) үүсдэг. Иймээс үүнийг хийх шаардлагатай:
Гэрэлд мэдрэгшлийн эсрдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор эмчилгээний үед болон эмчилгээ дууссанаас хойш 2 долоо хоногийн хугацаанд хувцас өмсөж эмчилсэн хэсгийг хамгаална.
Фастум® Гелийг түрхэх болгоныхоо дараа гараа сайтар угаах хэрэгтэй.