Тун ба хэрэглэх аргачлал:
Дээд гэдэсний шархлаа: Богино хугацааны эмчилгээнд насанд хүрэгсдэд 20мг тунгаар өдөрт нэг удаа нийт 4 долоо хоног хэрэглэхийг зөвлөдөг. Заримдаа нэмээд 4 долоо хоног хэрэглэх шаардлага гарч болзошгүй.
Ходоодны шархлаа: Насанд хүрэгсдэд 40мг тунгаар өдөрт нэг удаа нийт 4-8 долоо хоног хэрэглэхийг зөвлөдөг.
Ходоод-улаан хоолойн сөргөө: Улаан хоолойн сөргөө өвчний шинж тэмдэгтэй бөгөөд улаан хоолойн гэмтэлгүй насанд хүрэгсдэд 20мг тунгаар өдөр бүр нийт 4 долоо хоног хэрэглэхийг зөвлөдөг. Шархлаат эзофагиттай бөгөөд улаан хоолойн сөргөө өвчин хавсарсан насанд хүрэгсдэд 20мг тунгаар өдөр бүр нийт 4-8 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Улаан хоолойн шархлаат үрэвслийн барих тунгийн эмчилгээнд: Насанд хүрэгсдэд 20мг тунгаар өдөрт нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг.
Золлингер-Эллисоний хам шинж: 60мг тунгаар өдөрт нэг удаа хэрэглэж эхлэхийг зөвлөдөг. Тун нь хувь хүний онцлогоос хамааран өөр өөр байж болох ба эмчилгээг эмнэлзүйн заалтын дагуу хангалттай хугацаагаар үргэлжлүүлэх хэрэгтэй. 120мг хүртэл тунгаар өдөрт гурван удаа хэрэглэдэг. Хоногийн тун нь 80мг-с их тохиолдолд тунгаа хувааж хэрэглэх ёстой.
Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт эмийн хамааралт шархлаа: Насанд хүрэгсдэд 20мг тунгаар өдөрт нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг.
Омепразолийг хоолны өмнө хэрэглэж болохгүй.
Хүүхдэд хэрэглэх: Улаан хоолойн сөргөө өвчний эмчилгээ ба шархлаат эзофагитийн барих тунгийн эмчилгээнд хүүхдэд хоногт 20мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг (20кг-с дээш жинтэй 1-16 насны хүүхдэд).
Өндөр настанд хэрэглэх: Тунг зохицуулах шаардлагагүй: Ердийн зөвлөдөг тунгаар л хэрэглэнэ. Гэхдээ ихээхэн мэдрэг зарим өвчтөнд хэрэглэж болохгүй.
Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэх: Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд биохүрэхүй ба хагас ялгаралтын хугацаа нь ихсэж болзошгүй тул тунг хамгийн дээд тал нь 20мг байхаар тунг зохицуулна.
Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэх: Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд тун зохицуулалт хийхийг зөвлөдөггүй болно.