Хэрэглэх заалт:
Хүүхэд ба том хүний томуу болон амьсгалын дээд замын цочмог халдвар, тэр дундаа хүндэрсэн бактерийн халдварууд, пневмония (бактерийн, вирусын)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
Хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээ, түүний дотор нярай болон дутуу нярайн:, менингит (бактерийн, вирусын), сепсис, умайн дотоод халдвар (хламидиоз, херпес, цитомегаловирусын халдвар (гепатит), энтеровирусын халдвар, дотор эрхтэний кандидоз, микоплазмоз)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
Хүүхэд ба насанд хүрэгсдийн В,С,Д-вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн бүрдэл эмчилгээнд мөн түүнчлэн илэрхий идэвхижлийн зэрэгтэй гепатит болон циррозын үед плазмаферез болон гемосорбцитой хавсруулан хэрэглэнэ.
Насанд хүрэгсдийн шээс бэлгийн замын халдварын бүрдэл эмчилгээнд /хламидиоз, цитомегаловирусын халдвар, уреаплазмоз, трихомониаз, гарднереллез, папилломавирусын халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз/,
Арьс болон салстын анхдагч буюу дахилтат херпесийн халдвар, түүний хэсэг газрын хэлбэр, хөнгөн болон дунд зэргийн явцтай ялангуяа шээс бэлгийн замын хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт
Бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.