Хэрэглэх заалт
Офлоксацинд мэдрэг нянгийн гаралтай дараах төрлийн өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэнэ:
1. Шээс бэлгийн замын халдварууд: шээсний замын хүнд болон хөнгөн хэлбэрийн халдварууд, нянгийн шалтгаант түрүү булчирхайн үрэвсэл, нейссериа гонорейн гаралтай шээсний сүвийн болон умайн хүзүүний үрэвсэл /бусад фермент ялгаруулагч нянгаар үүсгэгдсэн халдварт/
2. Амьсгалын замын халдварууд: Грам сөрөг бактериас үүсэлтэй архаг бронхит болон хатгааны хурц үе
3. Ходоод гэдэсний замын халдварууд: Шигелла, сальмонелла, эшериха коли /энтеротоксик хэлбэр /, парагемолитик вибрион, моноспор зэргээс үүссэн халдварууд
4. Хижигийн халууралт
5. Ясны болон үений халдварууд
6. Арьс болон арьсны давхрагын халдварууд
6. Цусан үжил / септицеми / болон бусад системийн халдварууд орно.
Хориглох заалт
Офлоксацинд болон фторхинолины бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.