Гаж нөлөө:
Ховор тохиолдолд тархмал харшлын урвал ба хоол боловсруулах замын хямрал илэрнэ. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх буюу эсвэл тун хэтрэх үед хавагнах, артерийн даралт ихсэх шинж илэрч болно.
Ялангуяа шүдний хатуу өнгөртэй (бактери, эпители эсийн үлдэгдэл, шүлсний полимерээс тогтсон масс шүдний гадаргууд бэхлэгдэх) өвчтөнд шүдний өнгө өөрчлөгдөж болно.
Ховор тохиолдолд амтлах мэдрэхүй өөрчлөгдөх ба эмчилгээг үргэлжлүүлэх үед аажим арилна.
Гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авах шаардлагатай.