Хэрэглэх заалт:
Балнад, иж балнад, цусан суулга, сальмонеллез, бруцеллёз, туляруми, менингит, риккетсиоз, цистит, пиелит, пиелонефрит болон бэлдмэлд хэт мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн бусад өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт:,
Бэлдмэлийг цус төлжилт дарангуйлагдсан үе, хлорамфениколд хэт мэдрэг хүмүүс, хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд, жирэмсэн үе, нярай хүүхдэд хэрэглэхийг хориглоно.