Анхааруулга:
14-өөс доош насны хүүхэд болон настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
Хоол боловсруулах зам, бөөрний өвчтэй, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, артерын даралт ихсэх өвчтэй болон элэгний эмгэгтэй өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.
Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй.
Эмчилгээний үед архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.