Анхаарах болгоомжлох зүйлс:
Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Аскорбины хүчлийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй холбоотойгоор өндөр тунгаар хэрэглэхэд кортикостероид дааврын нийлэгжилт идэвхждэг тул хэрэглэх явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.
Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Дараах төрлийн өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
глюкоз-6-фосфатын дегидрогеназын дутагдалтай (аскорбины хүчил өндөр тунгаар хэрэглэхэд гемолитик цус багадалтыг өдөөж болно);
нефролитиазын түүхтэй (аскорбины хүчил их тунгаар уусны дараа шээсний замд оксалатууд тунадасжих, гипероксалурийн эрсдэл үүсэх);
Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Санал болгож буй тунгаас хэтрүүлж болохгүй.
Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг полицитемии, лейкемийн үед болгоомжтой хэрэглэнэ.
Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно.
Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэх нь лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийг (цусан дахь глюкоз, билирубин, трансаминаза, шээсний хүчил, креатинин, органик бус фосфат) өөрчлөхөд хүргэдэг гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Өтгөнд орсон цусыг илрүүлэх шинжилгээний үр дүн сөрөг байж болно.
Цайр агуулсан бэлдмэлийг хэрэглэхдээ зэсийн дутагдлын эрсдэлийг анхаарч үзэх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үеийн судалгаа хийгдээгүй ба зөвхөн эмчийн заавраар эхэд үзүүлэх ашиг тус нь урагт нөлөөлөх болзошгүй эрсдэлээс их гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ.
Хөхүүл үед цайр нь эхсийн хоригийг нэвтэрч хөхний сүүгээр ялгарна. Тиймээс хөхөөр хоолох үед эмчийн хяналт дор хэрэглэнэ.
Тун хэтрэлт: Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөрний түүдгэнцэр гэмтэх, ховор тохиолдолд анафилаксын шок үүснэ.
Хөнгөн болон дунд зэргийн бөөрний дутагдалтай хүмүүс бага тунгаар ч аскорбины хүчлийн хортой нөлөөнд өртөмтгий байдаг тул эмийг хэрэглэхээс өмнө эмчид хандана уу.
Цайрыг өндөр тунгаар хэрэглэхэд бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Цайрын сульфат нь идэмхий шинж чанартай тул өндөр тунгаар хэрэглэхэд ходоод гэдэсний замыг цочроож, ходоодны шарх, цооролт мөн бөөрний сувганцрын цочмог үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл, сидеробластик цус багадалт үүсгэнэ. Цайрын нэмэлт бүтээгдэхүүнийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл зэсийн дутагдалд хүргэж болзошгүй.
Хэрэв танд тун хэтэрсэн шинж тэмдэг илэрвэл эмээ уухаа зогсоох шаардлагатай.