Ходоод шулуун гэдэсний замын хямрал
Клиник судалгаагааргэдэс дотор хямрах, суулгах байдал маш элбэг тохиолддог. Элэгний хатуурал эхний шатандаа байгаа үеийн эмчилгээний явцад гэдэсний орчин баруун талд хүчтэй өвдөх өвдөлт гарч болох ба энэ нь маш цөөн тохиолдоно.
Элэг, цөсний замын хямрал
Урсодеоксихолевын хүчлийн эмчилгээний үед чулуу шохойжих үзэгдэл маш бага тохиолддог. Элэгний хатуурлын сүүлийн шатны эмчилгээний үед элэгний хатуурлын хүндрэл үүсэх тохиолдол маш ховор ба үүссэн тохиолдолд хэрэглэж буй эм бэлдмэлээ өөрчилхөд энэхүү хүндрэл алга болдог.
Хэт мэдрэг байх хариу үйлдэл буюу реакци:
Маш ховор тохиолдолд харшилын тууралт буюу чонын хөрвөс гарч болно. Өөр бусад харшил өгч бие таагүйрхсэн нөхцөл бий болбол эмчилгээг зогсоож эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах нь зүйтэй.
Тунг хэтрүүлэн хэрэглэх
Эмийн тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд гэдэс суулгаж болох ба өөр шинж тэмдэг мэдэгдэхгүй яагаад гэвэл урсодеоксихолевын хүчлийн тун хэтэрсэн үед шингэц нь буурах замаар өтгөнтэй хамт биеэс гадагшилдаг. Суулгаж эхэлбэл тунг багасгах ба суулгалт зогсохгүй бол эмчилгээг зогсоох шаардлагатай. Энэ тохиолдолд суулгалтыг эмчлэх тусгай эмийн эмчилгээ шаардлагагүй харин шингэн болон давсны тэнцвэрийг хадгалахын тулд шингэн сайн ууна.
Жирэмсэн болон хүүхдээ хөхөөр хооллож буй үед
Эмийн эмчилгээг жирэмсэн үед хэрэглэх туршилтыг мал амьтан дээр хийхэд жирэмсний эхний саруудад тератогенный үйлчилгээний шинж тэмдэг харагдсан ба жирэмсэн үед зайлшгүй шаардлагатай биш бол урсокапсыг хэрэглэхийг зөвлөдөггүй. Эмчид үзүүлж зөвлөлдөн эрсдэлийг тооцсоны дараа хэрэглэх эсэх шийдвэрийг эмч гаргана. Жирэмслэх болон хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэж болох боловч зөвхөн жирэмслэлтээс найдвартай хамгаалах эм хэрэглэж байгаа үед л урсокапсийг хэрэглэхийг зөвлөдөг. Урсокапс эхийн сүүнд нэвтэрдэг эсэх нь тодорхойгүй байна. Хүүхдээ хөхөөр хооллож буй үед урсокапсийг хэрэглэх шаардлагүй бөгөөд хэрэв 250 мг-тай Урсокапс уух эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд хүүхдээ хөхнөөс нь гаргаж эмчилгээг эхлүүлнэ.
Машин жолоодох болон бусад машин механизм ажиллуулахад нөлөөлөх нөлөө
Ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Бусад эмийн бүтээгдэхүүнтэй харилцан үйлчлэх
Хөнгөн цагааны гидроксид агуулсан холестирамин, холестирол, антацид зэрэг нь гэдсэнд орж урсодеоксихолевийн хүчилтэй нэгдсэнээр уусгах үйл ажиллагаар бууруулж эмчилгээний үр нөлөөг сулруулдаг. Хэрэв эдгээр эм бэлдмэлийг зэрэг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед Урсокапсийг хэрэглэхийн өмнө болон хойно 2 цагийн зайтай ууж хэрэглэхийг зөвлөдөг. Клофибрат, неомицин, прогестин зэрэг эм бэлдмэл нь урсодеоксихолевийн хүчлийн цөсний чулууг хайлуулах үйлчлэлийг сулруулах талтай. Урсокапсыг хэрэглэх нь гэдсэн дэх циклоспорины уусалтыг нэмэгдүүлдэг тул эдгээр эм бэлдмэлүүдийг нэгэн зэрэг хэрэглэж буй өвчтөнүүд циклоспорины түвшингээ хянаж эмчтэйгээ зөвлөлдөн эмийн хэрэглэх тун хэмжээг тааруулах шаардлагатай. Урсокапс нь ципрофлоксацины шингэлтийг бууруулж болох талтай.
Диафенилсульфонтай хамт хэрэглэхэд урсодеоксихолевийн хүчил нь Р450 3А4 цитохромын ферментүүдээр диафенилсульфонын эдийн солилцоонднөлөөлдөг гэдгийг урьдчилан тооцох хэрэгтэй. Ийм байдлаар эдгээр эм бэлдмэлийг зэрэг хэрэглэх шаардлага гарсан үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг баримталж эмийн тун хэмжээг тааруулахыг шаардана.
Бусад үйлчилгээ
Урсокапс нь өвчтөнүүдэд маш сайн таардаг. Сөрөг үр гарч болзошгүй нөлөөллийн үнэлгээг дараахь байдлаар гаргасан: байнга ≥ 1/10, үргэлж ≥1/100-ээс <1/10 хүртэл, голдуу≥1/1,000-ээс <1/100 хүртэл,хааяа ≥1/10,000-ээс <1/1000 хүртэл, цөөн тохиолдолд ≥1/10,000