Хэрэглэх заалт
Бага болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж (төрөл бүрийн шалтгаантай): толгой өвдөх, мигрень, шүдний өвдөлт, мэдрэлийн өвдөлт, булчин, үе өвдөх, сарын тэмдгийн үеийн өвдөлт зэрэгт хэрэглэнэ.
Халууралтын хам шинж: амьсгалын замын цочмог өвчнүүд, ханиад томуу зэргийн үед хэрэглэнэ.
Хориглох заалт
Ходоод, дээд гэдэсний шархлаат өвчний сэдрэлийн үе шат
Ходоод, гэдэсний цус алдалт (өгүүлэмж бүхий)
Элэг, бөөрний үйл ажиллагаа иэлрхий алдагдсан, тулай
Цусархагшилт шүүдэст эмзэгшил, цусны бүлэгнэлт багассан
Цус алдалт дагалдсан мэс ажилбарууд
Жирэмсэн (I ба III гурван сар), хөхүүл
Глюкоз-6-фосфатдегидргеназын дутагдал
Глауком
Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг, ацетилсалицилын хүчилд үл тэвчилтэй, ацетилсалицилын хүчил, салицилат болон үрэвслийн эсрэг стеройд бус бусад эмээр өдөөгддөг гуурсан хоолойн багтраа, хамрын ургацаг
Хүүхэд (15 хүртэл насны хүүхдэд – вирүсээр үүсгэгдсэн өвчний суурин дээр биеийн хэм ихэссэн хүүхдэд Рейе-ийн хам шинж үүсэх эрсдэлтэй)
Цочромтгой байдал ихсэж, нойр өөрчлөгдөх
Зүрх судасны тогтолцооны органик өвчнүүд (зүрхний булчингийн цочмог шигдээс, судасны хатуурал г.м)
Цусны даралт ихсэх
Үүдэн венийн даралт ихсэлт
К аминдэмийн дутагдал зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.