Хэрэглэх арга, тун:
Ацикловир кремийг ойролцоогоор 4 цагийн зайтай өдөрт 5 удаа хэрэглэх ба шөнө хэрэглэхгүй.
Кремийг өвчний эхэн үед (урьдал буюу эсвэл улайж буй үед) гэмтэлтэй буюу гэмтэл үүсч буй хэсэгт аль болох түргэн түрхэж хэрэглэвэл тохиромжтой. Эмчилгээг гөвдрүү болон цэврүү үүссэн өвчний хожуу шатанд ч хэрэглэнэ. Эмчилгээг уруулын герпесийн үед 4 хоног, бэлгийн герпесын үед 5 хоног үргэлжлүүлнэ. Хэрэв өвчин эдгэрэхгүй байвал эмчилгээг цааш нь 5 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлж болно.