Хэрэглэх заалт:
Улирлын илрэлтэй хамрын салстын харшилт үрэвсэлд: Цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн улирлын илрэлтэй хамрын салстын харшилд (модны, өвсний болон зохимонгийн төрлийн ургамлын тоосны аллергиний улмаас үүсэх) үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг хэрэглэхэд найтаах, нус гоожих, хамар ба нүд загаднах, нулимс гоожих болон нүд улайх шинжүүд амархан арилдаг.
Байнга илрэх (улирлын бус) хамрын салстын харшилт үрэвсэлд: Цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн улирлын илрэлгүй хамрын салстын харшилт (хачигны тоос, амьтны болон хөгцний гаралтай аллергений улмаас үүссэн) үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг хэрэглэхэд найтаах, нус гоожих, хамар ба нүд загатнах, нулимс гоожих шинжүүдийг амархан арилгадаг.
Архаг чонон хөрвөст: Цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн арьсны хүндрэл үүсгээгүй архаг чонон хөрвөсийн эмчилгээнд хэрэглэнэ. Тэрээр илрэлийн тохиолдол хүндрэл болон үргэлжлэх хугацааг ихээхэн багасгаж загатнааг намдаадаг.
Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Гидроксизинд харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Эмийн найрлаганд буй идэвхит бодис нь хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Эмийг жирэмсэн эхэд хэрэглэхгүй учир нь аюулгүй эсэх нь сайтар нотлогдоогүй болно.