Тун, хэрэглэх арга
Венийн судсанд, булчинд тарина.
Кальцийн ион (Ca2+) агуулсан уусмалаар найруулж болохгүй!
Насанд хүрэгчидэд халдварт өвчний үе шатаас хамаарч хоногт 1 удаа 1-2г тунгаар эсвэл тунг хуваан 2 (12 цагаар) удаа эхлэн хэрэглэнэ. Хоногт 4г-с хэтрүүлэхгүй.
Лаймын өвчин: хүүхэд, насанд хүрэгчидэд - 50 мг/кг (2г-с хэтрүүлэхгүй) тунгаар өдөрт 1 удаа нийт 14 хоног хэрэглэнэ.
Хүндрэлгүй заг хүйтэнд - 250 мг тунгаар нэг удаа булчинд тарина.
Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэлтэнд – мэс ажилбар эхлэхээс 30-60 минутын өмнө 1г тунгаар нэг удаа тарина. Бүдүүн нарийн гэдэсний мэс заслын үед эмчилгээг цааш 5-нитроимидазолын бүлгийн бэлдмэлээр үргэлжлүүлнэ
Шинэ төрсөн нярайд - 20-50 мг/кг/өдөр.
Арьс, зөөлөн эдийн халдварын эмчилгээнд хүүхдэд хоногт 50-75 мг/кг, хуваан уртасган (12 цагаар), хоногийн тун 2г-с хэтрүүлэхгүй.
Бактерийн менингитийн эмчилгээнд хүүхдэд өдөрт 1 - 100 мг/кг (4г-с ихгүй), цааш 100 мг/кг/өдөр (4г-с ихгүй) тунгаар өдөрт нэг удаа эсвэл хуваан 2 удаа (12 цагаар) тарина. Эмчилгээг 7-14 хоног үргэлжлүүлнэ.
Хүүхдэд дунд чихний цочмог үрэвсэлийн эмчилгээнд булчинд нэг удаа 50 мг/кг тунгаар (1 г ихгүй) хэрэглэнэ.
Хүүхдэд бусад халдварын эмчилгээнд хоногийн тун - 50-75 мг/кг, уртасган 2 удаа (12 цагаар), хоногийн тун 2 г-с хэтрэхгүй.
Хүүхдийн биеийн жин 50кг-с дээш бол насанд хүрэгчидийн тунгаар хэрэглэнэ.
Бөөрний архаг дутагдал үед (КК 10 мл/мин бага) – хоногийн тун 2г-с хэтрүүлэхгүй, гемодиализтай өвчтөнд гемодиализын дараа тунг шаардахгүй ч энэ төрлийн өвчтөнд эмийн ялгарал удааширдаг тул сийвэн дэх цефтриаксоны агууламжийг хянана (тунгийн тохируулга хийж болно).
Элэг бөөрний дутагдалтай өвчтөний хоногийн тун сийвэнгийн агууламжийн хяналтгүй үед 2г-с хэтрүүлж болохгүй.
Цефтриаксоны эмчилгээ халдварын шинж тэмдэг арилснаас хойш багадаа 2 хоног үргэлжлэх ёстой. Ээлж эмчилгээ ихэвчлэн 4-14 хоног; хүндэрсэн халдваруудын үед эмчилгээг уртасгаж болно. Streptococcus pyogenes үүсгэгдсэн халдварын ээлж эмчилгээний хугацаа 10 хоногоос багагүй байх ёстой.
Уусмал бэлтгэх: зөвхөн шинээр бэлтгэсэн уусмал ашиглана.
Булчинд 1 гр бэлдмэлийг 3,5 мл 1 % лидокаины уусмалаар шингэлнэ. Өгзөгний булчинд 1г тунгаас багагүй хэмжээгээр тарина.
Венийн судсанд 1г бэлдмэлийг 10 мл тарилгын усаар найруулан. Венийн судсанд удаан тарина (2-4 мин).
Дуслаар 2г бэлдмэлийг Ca2+ агуулаагүй (0,9 % натри хлорид, 5-10 % декстрозы, 5 % левулозын уусмал) 40 мл уусмалаар найруулж тарина.
50 мг/кг ба түүнээс ихгүй тунгаар венийн судсанд дуслаар 30 минутын хугацаанд дусаана.
Лидокаины уусмалыг хэзээ ч судсанд тарихгүй!