Хүүхдийн Линекс гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Эмийн эмчилгээний бүлэг: Гүйлгэлтийн эсрэг бичил биетүүд.
АТХ код: А07FA
Хүүхдийн Линекс - хүүхдийн гэдэсний хэвийн бичил орчинг бүрдүүлдэг бифидобактери агуулсан бэлдмэл юм.
Бифидобактери нь хоол боловсруулах замын хэвийн үйл ажиаллагаа, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг хүчил-шүлтний харьцааг тэнцвэржүүлж, нарийн болон бүдүүн гэдэсний хэвийн орчинг бүрдүүлэхэд оролцдог.
Хөхний сүүгээр хооллодог нярай хүүхдийн гэдэсний бичил орчин нь голцуу бифидобактерээс бүрддэг ба энэ нь нярай хүүхдийн хоол боловсруулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүүхдийн гэдэсний хэвийн тэнцвэрт байдал алдагдаснаас болж үүссэн хямралд (тэр тусмаа суулгалт) бифидобактерийг тогтмол хэрэглэснээрхүнд болон хөнгөн хоол боловсруулах бусад хямралын шинж тэмдгийн давтамжийг бууруулдаг.
Хүүхдийн Линекс нь лиофилжүүлсэн (бага хэмд хатаасан) бэлдмэл бөгөөд энэ нь хэлбэр дүрс, шинж чанарын өөрчлөлтгүйгээр тасалгааны ердийн хэмд хадгалах боломжийг бүрдүүлдэг.
Хүүхдийн Линексийг хөхүүл болон 12 хүртэлх насны хүүхдэд хэрэглэнэ.
· Гэдэсний бичил орчны бүрдүүлэлт, түүний тэнцвэрт байдлын алдагдал
· Суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх болон хоол боловсруулах замын бусад хямралын шинж тэмдгийн үед урьдчилан сэргийлэх болон эмчлэх зарилгоор хэрэглэнэ.
Цээрлэлт:
Уг бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг болон харшилтай хүүхэд