Торас-Денк 5 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Торас-Денк 5 нь гогцоонд нөлөөлдөг шээс хөөх эмийн бүлэгт хамаарагдах шээс хөөх, даралт бууруулах үйлдэлтэй бэлдмэл. Түүнийг зүрхний үйл ажиллагааны дутагдлын улмаас бие махбодын эд болон хөндийд шингэн хуримтлагдах үед түүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Дараах тохиолдолд Торас-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
· Үйлчлэгч бодис торасемид болон түүнтэй ижил бүтэцтэй бодис, Торас-Денк 5-ын туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс.
· Шээсний ялгаралт хаагдах шинж бүхий (анури) бөөрний дутагдал
· Ком ба комын урьдал байдал бүхий хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт.
· Гипотензи (цусны даралт багасах)
· Гиповолеми (бие махбодын цусны эзлэхүүн хэвийн хэмжээнээс багасах)
· Гипонатриеми ба гипокалиеми (цусан дахь натри ба калийн хэмжээ багасах )
· Шээсний ялгаралт саадтай болох (жишээ нь түрүү булчирхайн томролын улмаас)
· Хөхүүл үе
Торас-Денк 5 бэлдмэлийг дараах тохиолдолд онцгой болгоомжтой хэрэглэнэ.
Хангалттай судлагдаагүй учир Торас-Денк 5 бэлдмэлийг дараах эмгэг ба тохиолдолд хэрэглэхгүй.
· Тулай
· Зүрхний хэмнэл алдагдал (сино-атриал хориг, тосгуур ховдлын хориг II ба III зэрэг)
· Хүчил шүлтийн тэнцвэр алдагдах
· Литийн бэлдмэл, аминогликозид, цефалоспорины бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэх.
· Цусны эмгэг (бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний цус багадалт болон тромбоцитын тоо цөөрөх)
· Бөөр хордуулах бодисын улмаас бөөр гэмтэх.
12-с доош насны хүүхдийн хэрэглээ:
Бүрэн судлагдаагүй учир Торас-Денк 5 бэлдмэлийг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн үе: Торас-Денк 5 бэлдмэлийн урагт хэрхэн нөлөөлөх талаар эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдээгүй.
Амьтан дээр хийгдсэн судалгаагаар Торас-Денк 5-ын үйлчлэгч бодис торасемид нь үр хөврөлд ямар нэгэн хортой нөлөө үзүүлдэг эсэх нь тогтоогдоогүй. Гэвч үйлчлэгч бодисыг өндөр тунгаар хэрэглэхэд эх амьтан болон урагт хортой нөлөө ажиглагдсан байна.
Торас-Денк 5 бэлдмэлийг эмнэлгийн зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд жирэмсэн үед хэрэглэхгүй. Шаардлагатай үед эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэнэ.
Иймээс хэрэв та жирэмсэн буюу жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдээрэй.
Хөхүүл үе: Торас-Денк 5 бэлдмэлийн үйлчлэгч бодис торасемид хүн ба амьтны хөхний сүүтэй ялгардаг талаар мэдээлэл байдаггүй. Иймээс түүнийг хөхүүл үед хэрэглэхгүй.
Хэрэв эмчлэгч эмч хөхүүл үед Торас-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхээр шийдвэл хөхөөр хооллолтыг зогсооно.