Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс дахин лавлана уу.
Бүрээстэй бэлдмэлийг бүтнээр нь аяга усаар даруулж ууна.
Насанд хүрэгчдэд:
Нэг удаагийн тун 150 мг
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний хэрэглээ:
Насанд хүрэгчдийн дундаж тунгаар хэрэглэнэ.
Хүүхдийн хэрэглээ:
Хэдийгээр уг бэлдмэл нь насанд хүрэгчдэд зориулагдсан боловчэмчилгээ зайлшгүй шаардлагатай болон бусад эмчилгээ тохиромжгүй үед өсвөр насныханд (12-17 насныхан) хэрэглэж болох ба энэ үед насанд хүрэгчдэд хэрэглэдэгтэй адил хэрэглэнэ.
Настаны хэрэглээ:
Насанд хүрэгчдийн дундаж тунгаар хэрэглэнэ.
Хэрэв Флукона-Денк 150 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд:
Бүрээс хэлбэррийн эмийг нэг удаа хэт их тунгаар хэрэглэсний улмаас танд сөрөг нөлөө илэрч болно. Энэ тохиолдолд эмчдээ болон ойролцоох эмнэлэгт хандана уу.
Тун хэтэрсэн тохиолдолд сонсох, харах, мэдрэхүйн зүгээс шинж илэрч болзошгүй бөгөөд хийсвэр бодол (хий юм үзэгдэх, зан төрх өөрчлөгдөх) төрж болно.
Тохирсон шинж тэмдгийн эмчилгээ (шаардлагатай үед ходоод угаах болон дэмжих эмчилгээ) хийж болно.
Флукона-Денк 150 бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэх нь
Бэлдмэлийгхоолтой болон хоолноос хамааралгүй хэрэглэнэ.
ХэрэвФлукона-Денк 150 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Хэрэв та эм хэрэглэх цагтаа бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол санасан даруйдаа хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд бэлдмэлийн давхарлаж хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч ба эм зүйчээс лавлана уу.
Жирэмсэн,хөхүүл үеийн хэрэглээ ба нөхөн үржихүйд нөлөөлөх
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, жирэмсэн байж болзошгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.
Хэрэв та жирэмсэн бөгөөд эмч танд хэрэглэхийг зөвлөөгүй бол Флукона-Денк 150 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Флуконазолыг нэг удаа 150 мг тунгаар хэрэглэсний дараа хүүхдийг хөхөөр хооллож болно. Флуконазолыг давтан хэрэглэх бол хүүхдийг хөхөөр хооллохгүй.