Гаж нөлөө ба авах арга хэмжээ:
Хэрэв таньд доор дурьдсан гаж нөлөөний аль нэг нь илэрвэл Торас-Денк 10-ын эмчилгээг зогсоож эмнэлэгт яаралтай хандаарай.
Бодисын солилцоо/электролит:
Олонтаа илрэх:Бие махбодын хүчил шүлтийн тэнцвэр алдагдах (бодисынсолилцоонышүлтшил). Булчингийн агчил (ялангуяаэмчилгээнийэхэнд).Цусан дахь шээснийхүчил, глюкоз, липид (триглицерид, холестерол)-ийн хэмжээ ихсэнэ.
Кали багатай хоолны дэглэм барих, бөөлжих, суулгах, туулгах эм их хэмжээгээр хэрэглэх, түүнчлэн элэгний үйл ажиллагааны архаг өөрчлөлттэй өвчтөнд тус тус цусандахькалийнхэмжээбагасна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон бэлдмэлийн тунгаас хамаарч ус давсны тэнцвэр алдагдах
ба ялангуяа цусны эзлэхүүн багасч (гиповолеми) цусан дахь натри ба калийн хэмжээ багасна.
Зүрх судасны систем:
Маш ховор илрэх: Тромбэмболийн хүндрэл, ухаан балартах, цусны даралт унах, цусны эргэлтийн өөрчлөлт, цус өтгөрсний улмаас тархи ба зүрхний цусан хангамжийналдагдал. Зүрхнийхэмнэлалдагдал, зүрхнийбах, зүрхний цочимог өвчин хөдлөл, ухаан балартах шинж илэрч болно.
Хоол боловсруулах зам:
Олонтаа илрэх: Хоол боловсруулах замын хямрал (хоолонд дургүй болох, ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах) эмчилгээний эхэнд илэрнэ.
Маш ховор илрэх: нойр булчирхайн үрэвсэл.
Бөөр ба шээс дамжуулах зам:
Хааяа илрэх: цусан дахь креатинин ба мочевины хэмжээ ихсэх
Шээсний ялгаралт саатсан тохиолдолд биед шээс хуримтлагдаж болно.
Элэг:
Олонтаа илрэх: элэгний зарим фермент (гамма-ГТ) ихсэх.
Арьс ба харшлын урвал:
Маш ховор илрэх: загатнах, арьс үрэвсэх, гэрэлд мэдрэгших, хүнд явцтай арьсны урвал зэрэг харшлын урвал илэрнэ.
Цус ба цус төлжилтийн систем :
Маш ховор илрэх: цусны улаан эс, цагаан эс, тромбоцитын тоо цөөрөх.
Ерөнхий:
Олонтаа илрэх: толгой эргэх, толгой өвдөх, ядрах, сульдах (ялангуяа эмчилгээний эхэнд)
Хааяа илрэх: ам хатах, мөчдөөр чилж бадайрах (гаж мэдрэхүй)
Маш ховор илрэх: хараа өөрчлөгдөх, чих шуугих, сонсгол муудах.
Авах арга, хэмжээ:
Хэрэв дээр дурьдсан гаж нөлөөний аль нэг нь илэрвэл аль болох түргэн эмчлэгч эмчдээ мэдэгдэх ба түүний явцыг тогтоож шаардлагатай үед тохирсон эмчилгээгэхэлнэ.
Хэрэв гаж нөлөө гэнэт илэрч түргэн дордвол яаралтай эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй. Учир нь уг гаж нөлөө амь насанд аюултай байж болзошгүй. Эмчлэгч эмч ямар арга хэмжээ шаардагдах болон эмчилгээг зогсоох буюу үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Торас-Денк10 бэлдмэлийн эмчилгээний үед харшлын шинж тэмдэг илэрвэл түүнийг цаашид хэрэглэхгүй.
Уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч ба эмзүйчид мэдэгдээрэй.